Одоо Yolasite.com-д бүртгүүлэх, Subdomain нэр авах, вебсайтаа бүтээхдээ хэрэгсэлүүдийг хэрхэн ашиглах талаар товч тайлбарлая. Дэлгэрэнгүй мэдээлэл видео файлаар байгаа тул эндээс үзнэ үү: Энд дарна уу.
1. http://www.yola.com руу ороход дараах дэлгэц гарч ирнэ.
2. Шинээр хэрэглэгч болж бүртгүүлнэ. Жишээ нь:
Full name: ITGER
Email: itgermon@yahoo.com
Confirm email: itgermon@yahoo.com
Password: xxxxxxxxxxx
Get Started товчийг дарна. (Хэрэв таны email хаягаар өмнө энэ сайтад бүртгүүлсэн бол өөр хаяг ашиглах хэрэгтэй)

3. Дээрхи дэлгэцэн дээр үзүүлсэн сонголтуудаас таны вебсайт ямар загвартай, өнгөтэй байхыг сонгоод баруун доод буланд байгаа Next товчийг дарна.

4. Дээрхи дэлгэцэн дээр үзүүлсэн хэсэгт өөрийн вэбсайт эсвэл блогдоо ямар нэр өгөхөө бичээд Choose a web address эсвэл Skip and start building-ийг сонгоно. Choose a web address сонговол доорх зураг гарж ирнэ. Эндээс та төлбөрөө төлөөд хувийн домэйн нэр авах уу, эсвэл yolasite дээр үнэгүй subdomain (дэд домэйн) авах уу гэдгээ сонгоод тухайн хэсгийн Go товчийг дарна.

5. Уolasite дээр үнэгүй subdomain авах сонголт хийсэн тохиолдолд доорхи дэлгэц гарна. Subdomain нэрээ бичиж, авах боломжтой бол Next-ийг сонгоно.

6. Үүний дараа таны вебсайт 3-р шатанд сонгосон хэлбэртэйгээр гарж ирнэ. Жишээг доор үзүүлэв.
